MEF2022: Эгийн голын УЦС бүтэлгүйтвэл яах вэ?

Одоогоор ОХУ-аас санал болгосон биологийн олон зүйлд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж байгаа бөгөөд 7 дугаар сард ЮНЕСКО-д хүргүүлэх юм байна.
MEF2022: Эгийн голын УЦС бүтэлгүйтвэл яах вэ?
TUGSBILEG

"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган"-ы дараагийн хэлэлцүүлгийн сэдэв нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, салбар хоорондын уялдаа, санхүүжилт-Шинэ сэргэлтийн бодлого байв. Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм. Үүний ихэнх хувь нь эрчим хүчний салбарт ногдож байна. Тодруулбал, нар салхины эх үүсвэр, усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн юм. Одоогоор салбарынхны дунд ихээхэн анхаарлын төвд байгаа Эгийн голын усан цахилгаан станц бий. Хэрэв энэ станцын ажил бүтэлгүйтвэл яах вэ гэсэн асуулт “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-наар хөндсөн нэг сэдэв байв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

TUGSBILEG

-“Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний салбарт хийх 23 төсөл арга хэмжээ тусгасан. Үүний дийлэнх нь өнөөдрийн хүчин чадлаа нэмэх шинэ эх үүсвэр юм. Тодруулбал, 7 нь ногоон эх үүсвэр байгаа. Тухайлбал, Ховд гол дээр баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 90 мГв-ын хүчин чадалтай. Тус станц баригдвал баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээний 70%-ийг ОХУ-аас авч байна. Мөн баруун бүсэд хийгдэх нар, салхины бага чадлын 6 эх үүсвэр шинээр баригдана. Энэ 6 эх үүсвэр дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бүрэн чадлаар ашиглалтад орвол нийт хүчин чадал нь 150 мГв болж байгаа. Энэ нь дэлхий нийтэд нийцсэн ногоон эрчим хүчээр хангах бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно.

Мөн манай улс гадаргуугийн ус багатай. Усан цахилгаан станц барих боломжтой газруудын нэг нь Эг, Шүрэнгийн гол байгаа. Эгийн голын УЦС 310, Шүрэнгийн УЦС 300 мГв-ын чадалтай баригдах боломжтой гэсэн мэргэжлийн тооцоо, судалгаа гарсан. Харамсалтай нь энэ голууд дамжин урсдаг учраас манай улсын Засгийн газар энэ голууд дээр УЦС барих шийдвэрийг бие дааж гаргах боломжгүй байна. Гэхдээ хичээн ажиллана. Одоогоор ОХУ-аас санал тавьсан биологийн олон зүйлд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж байна. Энэ оны 7 дугаар сард дуусгаж дэлхийн өв ЮНЕСКО-д хүргүүлэх ёстой. Үүний дараа энэ төслийг үргэлжлүүлэх эсэх талаар эцэслэн ярилцана. Хэрэв бүтэлгүй болбол яах вэ гэж үү?. Бүтэлтэй л болгоно гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn