MEF2022: Б.Үүрцайхбаатар: Ногоон юм болгон хямдхан байх ёсгүй

Монголоос анх удаа ногоон бонд гаргахаар болсон Капитрон банкны гүйцэтгэх захирал ингэж үзэж байна.
MEF2022: Б.Үүрцайхбаатар: Ногоон юм болгон хямдхан байх ёсгүй

Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулганы хаалтын хэлэлцүүлгийн сэдэв нь ногоон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хамтын ажиллагаа, ногоон бондын сэдвээр өрнөв.

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн жил 1.6 их наяд ам.долларын ногоон бонд гарсан байна. Харин манай улсын хувьд ногоон бонд гаргахад бэлэн үү, ард нь ямар хөрөнгө оруулалт эсвэл төсөл хөтөлбөр байх нь чухал вэ гэдэг тодорхой бус байна.

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн үед идэвхжиж байгаа. Ногоон бонд гаргах талаар дотоодын хөрөнгийн биржтэй холбох нь чухал гэж хэлэлцүүлэгт оролцсон Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай хэлэв.

Монголоос анх удаа ногоон бонд гаргах гэж буй Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр ногоон бонд гаргахад гадаадаас ямар шаардлага тавьж байгаа талаарх асуултад,

-Тухайн банкны зээлийн багцын чанар, санхүүгийн чадамж зэрэг олон төрлийн шалгуурыг үзэж шалгадаг юм байна. Гэхдээ ногоон юм болгон хямдхан байх ёстой, хүүгээ бууруул гэж шаарддаг нь буруу. Хямдхан байх ёсгүй юм. Хэрэв тэгж шаардвал хөгжиж эхлэнгүүт нь багалзуурдах аюултай гэдгийг санууллаа.

Сүүлийн 2 жил өнжсөн Монголын эдийн засгийн чуулган ирэх 4 дүгээр сарын 7-8-нд болох юм. Чуулганы үндсэн хэлэлцүүлгээс өмнө салбар бүрээр зохион байгуулсан урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ийн дуусаж байна. Урьдчилан хэлэлцүүлгүүдээс гаргасан санал, зөвлөмжүүдийг үндсэн хэлэлцүүлэгт танилцуулах юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn