Шинэ хуульд тусгасан НЭЭЛТТЭЙ ба ХААЛТТАЙ заалтууд

УИХ-аар саяхан баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд иргэд мэдэж болох олон зүйлийг нээлттэй байлгахаар, харин Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд иргэний олон нууцыг хаалттай байлгахаар заажээ.
Шинэ хуульд тусгасан НЭЭЛТТЭЙ ба ХААЛТТАЙ заалтууд

Эдгээр хуулиар сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангаж, сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар зохицуулжээ.

1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд:

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, ямагт шинэчилж байх үүргийг хуульчилжээ.

Үүнд:

-Төрийн байгууллагад байгаа ажлын сул орон тоог мэдэж, түүнд өрсөлдөх боломж нээлттэй болно.

-Бүх төрлийн тендерийн мэдээлэл ил болж, тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэл, шалтгаан нээлттэй байна.

-Хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь тодорхой болно.

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нээлттэй ил тод байна.

2. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд:

Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилжээ.

Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон.

Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж 2 ангилсан байна. Тодруулбал, хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл нь “хүний эмзэг мэдээлэл”-д хамаарна.

Харин "Хүний хувийн мэдээлэл"-д хүний эмзэг мэдээлэл, хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, cap, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл хамаарах аж.

Хувь хүнээс гадна ажил үүргийн хүрээнд тухайн иргэний хувийн мэдээллийг мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан байна. Хэрэв мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

Одоо хэрэгжиж буй хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хувь хүнээс гадна ажил үүргийн хүрээнд тухайн иргэний хувийн мэдээллийг мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан байна. Хэрэв мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

Эдгээр хууль нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа ирэх 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн ийм зохицуулалттай болсноор иргэд харилцан тэгш эрхтэй, шударга зарчмаар ажиллах, амьдрах орчин бүрдэнэ гэж хуулийг санаачлан боловсруулсан Засгийн газар, баталсан УИХ-ын гишүүд үзэж байгаа юм.

Одоогоор төрийн албаны ажлын байрны зар хүссэн хүн бүрд нээлттэй биш, дарга нар нь өөрийн хүнээ нууцаар томилдог, дарга нарын цүнх баригчид ажилд ороход амархан байдаг тухай шүүмжлэл их бий. Мөн төрийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер ч ил биш хуудуутай болсоор байдаг. Энэ бүгдийг иргэд олж мэдэх эрхтэй, мөн өөрийн нууцаа өөрөө хамгаалахаас гадна төр ч хамгаалах хууль бэлэн болсон нь энэ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn