Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон хотын олимпиадад тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг “Шилдэг сурагч” шагналаар шагнав.
Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчид хүртлээ. Шилдгээр шалгарсан 26 сурагчийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга дарга Л.Буянтогтох нар гардуулав.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад хандан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс шилдэг сурагчаар шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Хүнийг насаар биш чадвар, амжилтаар дүгнэдэг болсон үе. Та бүхний цаашдын сурлага, урлаг, спортод өндрөөс өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь бусдад тусалдаг, нэгнээ хайрладаг байгаарай” хэмээв.

“Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорсон. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон хотын олимпиадад тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг “Шилдэг сурагч” шагналаар шагнасан юм.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn