Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах тухай

2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.
Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах тухай

Улсын Их Хурлаас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Дээрх нөхцөлийг хангасан даатгуулагч таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгэнд хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу:

-https://daatguulagch.ndaatgal.mn веб

-E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн портал

-Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

-Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч

-https://www.ndaatgal.mn/

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn