Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг хэдэн төгрөгөөр, хэрхэн худалдаалах нь тодорхойгүй байна

Хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэж Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэсэн иргэдийн зүгээс наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа ч тасалбарыг хаанаас, хэдэн төгрөгөөр, яаж худалдаж авахаа мэдэхгүй байна
Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг хэдэн төгрөгөөр, хэрхэн худалдаалах нь тодорхойгүй байна

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл жил жилийн наадмын үйл ажиллагааны тасалбарыг хүрэлцээгүй, худалдаж авах гэж хэдэн цагаар дугаарлан зогсдог гэсэн шүүмжлэл иргэдийн зүгээс гардаг. Энэ жилийн хувьд ч иргэд наадмын тасалбар болон бусад зохион байгуулалтын талаар мэдээлэлгүй байна.

Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос үндэсний их баяр наадмын хурдан морьдын салбар хороо, сур болон шагайн харвааны салбар хороодын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа. Мөн хэв журмын салбар хорооны бэлтгэл ажил 80 хувьд хүрсэн. Урлаг соёлын чиглэлээр 9 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлсэн. Гэтэл хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэж үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэсэн иргэдийн зүгээс наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа ч тасалбарыг хаанаас, хэдэн төгрөгөөр, яаж худалдаж авахаа мэдэхгүй байна. Мөн зохион байгуулалт болон төсвийн асуудалтай байгаа гэж харж байгаа учир баяр наадмын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорино гэсэн байр суурыг иргэд илэрхийллээ.

Харин үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Одоогоор тасалбарыг хэрхэн худалдаалах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Мөн тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн дунд ихээхэн гардаг учир үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Эргэн сануулахад 2019 оны үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулж, үнийн хувьд сүүлийн 15 жилийн турш худалдаасан хуучин тарифаар буюу суудлаасаа хамаараад 16.000, 24.000 гэсэн хоёр ангилалтай борлуулагдаж байсан.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn