Үндэсний их баяр наадам албан ёсны вэбсайттай боллоо

eNaadam.mn вэбсайтаас та монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох хүчит бөх, хурдан морь, сур харваа, шагайн харвааны тухай мэдүүштэй баримт, мэдээллүүд болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой.
Үндэсний их баяр наадам албан ёсны вэбсайттай боллоо
BATTULGA

Монголчуудын дэлхийн бусад улсаас ондооших чухал ялгарал бол өв уламжлал, ёс заншлын хамгийн тод илэрхийлэл болох Үндэсний их баяр наадам билээ. Тэгвэл наадмын үнэ цэн, утга учрыг таниулах, холбоотой мэдээллүүдийг нэгтгэх, найдвартай сурвалж үүсгэх зорилготой eNaadam.mn сайт ашиглалтад оржээ

eNaadam.mn вэбсайтаас та монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох хүчит бөх, хурдан морь, сур харваа, шагайн харвааны тухай мэдүүштэй баримт, мэдээллүүд болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой.

Хамгийн чухал нь наадмын хөтөлбөр, тасалбар захиалга, авто зогсоолын зөвшөөрөл, 21 аймгийн наадмын хөтөлбөрүүд энэ сайтад нэгтгэгдэж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн наадамтай холбоотой бүх л мэдээллийг нэг дороос авахаас гадна, нээлтийн тасалбар, зогсоолын зөвшөөрлийг цахимаар худалдан авах боломжтой болжээ. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй гаднын жуулчдад зориулсан цогц мэдээлэл бүхий гарын авлага ч мөн бэлтгэгдэж буй.

Ташрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт eNaadam.mn сайт дээр эхлэх ажээ. Энэ жилийн наадмын тасалбарууд 52,500 болон 42,000 гэсэн үнийн сонголттой байх гэнэ. Хэрвээ та тасалбар авахыг хүсвэл захиалга эхлэхээс өмнө сайтруу орж, хэрэглэгчийн бүртгэлээ урьдчилан үүсгэх хэрэгтэйг бүү мартаарай.

Албан ёсны сошиал хуудсуудыг дагаж, мэдээ мэдээллээ цаг алдалгүй авахыг хүсвэл

Naadam 2022 Facebook

Naadam 2022 Instagram

Naadam 2022 Twitter

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn