Улс төр ба халамжид хүлэгдсэн монголын хөдөө нутаг

Хөдөө тал минь малаар дүүрэн Хөвчийн ой минь ангаар дүүрэн Хөрсөн доор нь эрдэнээр арвин Хүний хэрэгцээ цөм багтсан
Улс төр ба халамжид хүлэгдсэн монголын хөдөө нутаг

1,565,116 км квадрат газар нутагтай Монгол орон 330 сумд хуваагддаг. Наадмын дараа бид бүгдээрээ машинтай нь давхиж, машингүй нь дайгдаж байгалийн сайхныг нь бишрэхдээ орон нутгаар дамжиж өнгөрнө. Анзаарах, анзаарахгүй ч орон нутгийн хөгжилд асуудлууд нэлээд сэтгэл чилээнэ.

Улстөржилт

Юуны түрүүнд улстөржилтийн асуудлыг яръя. Аймаг, сум, орон нутгууд хэтэрхий улстөржих болсон нь сонгуультай холбоотой. МАН, АН-ын аль ялсан нь орон нутагт “эзэн” сууна. Ялагдсан нь өсөрхөж хонзогноно. Олигтой боловсон хүчингүй болохоор дарга болсон хэд өөрийг нь дарга болгосон хүнийхээ заавраар л ажилладаг. Юун орон нутгийн хөгжил. Хамгийн гунигтай нь, тэд ѳѳрсдѳѳ бас үр хүүхдүүд нь амьдарна гэдгийг боддоггүй. Уг нь тэр орон нутгийн эзэд эв түнжинтэй байж, орон нутгаа хэн удирдах, ямар орон нутаг болгож хѳгжүүлэхээ ѳѳрсдѳѳ л шийдэх учиртай. Үүнд улстѳржилт саад болж байна.

Төсвийн үргүй зардал

Дунджаар 1500-3000 орчим хүн амтай эдгээр сумдад бараг аймгийн театр шиг “Соёлын Тѳв”, анги дүүргэлт нь дутуу 12 жилийн ахлах сургууль, нэгдсэн эмнэлгээс эхлээд бусад байгууламжууд зөндөө. Ашиглалт багатай эдгээр байгууламжууд нь орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн улсын тѳсвѳѳр уралдаж байгуулсан хѳрѳнгѳ оруулалт юм. Зарим нь нѳхдийн хамтаар дундаас нь “цавчина”. Хэрэв энэ бүхнийг ухаж шалгавал улсын тѳсвийн хѳрѳнгийг үр дүнгүй зарцуулж завшсан эзэд нь тодрох байх. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.

Хавтгайрсан халамж

Ер нь аймаг сумдын иргэдийн бараг 60-70% нь халамж авдаг тооцоо байна билээ. Халамжаар амь зууж дѳнгѳдѳг хѳдѳѳнийхѳн ажил хийх дургүй. Мѳнгѳ хэрэгтэй бол хууль дүрэм журмыг ч тоохгүйгээр байгалийн баялаг болох самар жимс, тарвага болон бусад ан амьтдаар мѳнгѳ олно. Гэхдээ хэзээ ч татвар тѳлѳхгүй. “За солиор оо, байгалийн хишгээрээ амьдарч байгаа монгол хүн байна” гэж омгорхоно. Тѳрийн замбараагүй явж ирсэн халамжийн тогтолцоо хѳдѳѳгийн иргэдийг “хорлож” байгаа.

Тооцоо, судалгаагүй аж ахуй

Архангай аймгийн нэг сум 346,000 толгой малтайгаас 205,000 толгой нь эр мал ажээ. Энэ нь нийт сумдын дундаж тооцоо юм билээ. Эдийн засгийн эргэлтэд ордоггүй эр малууд бэлчээрийн даацыг 8-10 дахин хэтрүүлж, газар нутгийг талхлахад нѳлѳѳлж байна. Энэ нь ердѳѳ “Мянгат малчин” болох уралдааны гай. Чанар биш тооны хойноос хѳѳцѳлдсѳний уршгаар малын үржил селекцийг орхигдуулж, малын халдварт ѳвчин дэлгэрэх шалтгаан болж буй. Мал нь чанаргүй болохоор малчдад эдийн засгийн хувьд ашиг үгүй.

Хамтын ажиллагаа үгүй

Манай улс нэгдсэн тооцоо судалгаа, тѳлѳвлѳгѳѳ үгүйгээс бараг ихэнх газар нутагт тариа, ногоон тэжээл тариалдаг юм байна. Аз таарвал баяжна, үгүй бол “шатна”. Тэртэй тэргүй туршигдсан газар тариалангийн бүс нутгууд байсаар атал заавал гэрийнхээ гадаа тэжээл тарьж азаа турших хэрэг байгаа юм уу? Яг үнэндээ Архангайд тэжээл тарих, Сэлэнгэд тэжээл тарих нь эрс ялгаатай юм билээ. Хоорондын тѳлбѳр тооцоо, тээврийн асуудлыг бодлогоор зохицуулахад боломж байна. Чаддаг чаддагаа хийх нь ѳнѳѳ үед хэн хэндээ амар баймаар.

ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

  1. 10,000-аас доош хүн амтай сум, орон нутгуудад улстѳрийн үйл ажиллагааг хоригломоор байна. Ѳсѳж тѳрсѳн нутгаа хэн удирдах, яаж ѳѳрсдийн мѳрѳѳдлѳѳрѳѳ хѳгжүүлж үр хойчдоо үлдээх боломжийг тэдэнд ѳѳрсдѳд нь олгомоор байна. Хэрвээ ийм боломжийг олговол залуус орон нутагтаа санаа тавьж эхэлнэ. Гадагшаа гарч эх орон, эх нутгийнхаа үнэ цэнийг мэддэг болсон залууст ѳѳрсдийн мѳрѳѳдѳл байгаа.

  2. “Мянгат малчин” шагнал заавал байх хэрэгтэй юм бол тоонд бус чанарт нь харьцуулж ѳг л дѳѳ. Нэг малаас авах ашиг шимээ хэрхэн нэмэгдүүлсэн, эдийн засгийн үр ашгийг нь бодитоор тооцож болмоор.

  3. Хоршооллын шинэ тогтолцоог дэмжих хэрэгтэй юм байна. Жилийн 365 хоног тасралтгүй хѳдѳлмѳрлѳдѳг малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нь хѳдѳлмѳрѳѳр хорших нэгдэл юм. Судалгаа болон шинжлэх ухааны үндэслэл дээр суурилж байж бид “эрүүл мах”-аар иргэдэд үйлчилж чадна.

  4. Хѳдѳѳгийн дэд бүтцийг сайжруулж хѳгжүүлэх нь Засгийн газрын үүрэг бөгөөд:

-Зам тээвэр

  • Сумдын тѳвд байгуулах дэд бүтцийн байгууламж

  • Зам дагуух үйлчилгээ

  • Замын тэмдэг тэмдэглэгээ

  • Хѳдѳѳ суурьшин ажиллаж буй залуусыг дэмжих

  • Xѳдѳѳ аж ахуйн нэгдсэн бодлого гэхчлэн олон асуудал байна. Сум орон нутагт оруулах хѳрѳнгѳ оруулалт нь хүн ам болоод эдийн засгийн үр ѳгѳѳж дээр тулгуурлан оновчтой болбол юутай сайн.

…Үзэсгэлэнт байгаль, амар амгаланг хослуулсан монголын хѳдѳѳ нутаг үнэхээр сайхан. Уртын дууны аялгуу нь тэнгэрт уусан шингэж, тэртээд сүүмэлзэх хѳндийгөөр хулан тахь нь уралдсан, сүрлэг цавчим хаднаас нь бүргэд дүүлэн исгэрч, зэрэглээтэх говийн элсэн манхан толгод усан эмжээрээр долгилон наадсан ийм сайхан нутаг энэ дэлхийд элбэг бил үү? Нүхэн жорлонгоосоо салаагүй ч өнөөдөр 80, 90, 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа сумуудад маргааш мѳрѳѳдлийн хѳгжлийг цогцлоох боломж бидэнд байгаа.

“..Яндаж боломгүй далай шиг

Яасан баян нутаг вэ

Ямар их хувь заяагаар

Бид нар эзэн нь болж тѳрѳѳ вэ”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn