Монгол-Хятад судлал тэр дундаа Монгол-Өвөр Монгол судлалд шинэ хуудас нээх “Улаанхүү” ном хэвлэгджээ

"Улаанхүү" ном хэвлэгдсэнээр Өвөр Монгол судлалд шинэ хуудас нээж байна...
Монгол-Хятад судлал тэр дундаа Монгол-Өвөр Монгол судлалд шинэ хуудас нээх “Улаанхүү” ном хэвлэгджээ

Монгол Улс дахь орчин цагийн хятад судлалд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн судлаач, орчуулагч Х.Баатархүү “Улаанхүү” хэмээх намтарчилсан ном туурвиж, уншигчдын гарт хүргээд байна.

“Өвөр Монголын Улаанхүү дарга” хэмээн монголчуудын дунд алдаршсан, нэгэн эрхмийн тухай намтарчилсан эл ном орчин цагийн хятад судлал, цаашлаад Өвөр Монгол судлалд шинэ хуудас нээж байна хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэжээ.

Учир нь Монгол-Хятадын харилцааг судлахад Монгол-Өвөр Монголын харилцаа чухал. Монгол-Өвөр Монголын харилцаанд Улаанхүүг судлах нь нэн чухал ач холбогдолтой ажээ.

Судлаач Х.Баатархүү хоёр жил орчмын хугацаанд, Монгол болон гадаад дахь архивын маш олон материал судлан, шинжилсний дүнд "Улаанхүү" номоо 300 гаруй гэрэл зурагтайгаар, 250 гаруй нүүрэнд багтаан туурвижээ.

Яагаад Улаанхүүг судлах ёстой вэ?

Улаанхүү гэх эрхэм ухамсарт амьдралынхаа бүх хугацаанд Монгол Улстай ойр ажиллаж, Монгол-Хятадын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө хүч, хөдөлмөрөө зарцуулжээ.

Тэрээр Монголд 1928-1961 оны хооронд 10 удаа зочилсон бөгөөд 1954 оны Монгол ардын хувьсгалт намын XII Их хурал, 1958 онд Монгол ардын хувьсгалт намын XII Их хурал, 1961 онд Монгол ардын хувьсгалын хувьсгалт намын XIV Их хуралд тус тус оролцож, Ардын хувьсгалын 40 жилийн ойд ч хүрэлцэн ирж байсан байдаг. Мөн өрлөг жанжин Маршал Ч.Чойбалсанг хөдөөлүүлэхэд ирж оролцож байжээ.

Улаанхүү Монголд Хятадын Засгийн газрын тусламж, социалист бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд чухал үүрэгтэй байж, Хятадын Засгийн газрын Шадар сайдын хувьд Ажлын хэсгийг ахлан ажиллаж байв.

1950-1960 оны социалист бүтээн байгуулалтад Хятадын засгийн газраас барьж байсан бодлого, 1980-1990-ээд оны Эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг Улаанхүү гэх хүн зангидаж байсан учир түүнийг судлах нь Эдийн засгийн болон улс төрийн ач холбогдолтой ажээ.

1957 оноос хойш Монголд Хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байдаг. Тэр дундаа эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааны салбарт хятад хэлтэй хүмүүс ажилласнаар бид хөршөө таньж мэдэх, судлах, ингэснээр өөрсдийн бодлогоо зөв тодорхойлох боломж бүрдэнэ гэж үздэг юм. Тиймээс ч хятад судлалд “Улаанхүү” гэх бүтээл ихээхэн хувь нэмрээ оруулна гэж эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.

Х.Баатархүү: Өвөр Монголыг танья, судалъя гэвэл Улаанхүүг судал

“Өвөр Монголыг танья, судалъя гэвэл Улаанхүүг судал” гэдэг үг хятад судлалд байдаг ажээ. Учир нь өнөөдрийн Өвөр Монгол тэр чигтээ Улаанхүү гэх хүний барьж байсан бодлого, үзэл баримтлалаар бий болгосон гэж үздэг байна.

Улаанхүү бол ӨМӨЗО-ыг үндэслэгч, БНХАУ-ын дэд дарга асан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Өвөр Монголын намын хорооны нэгдүгээр НБД, Өвөр Монголын цэргийн тойргийн командлагч, улс төрийн комиссар, хурандаа генерал цолтой хүн байжээ.

Хожмоо Улаанхүүгийн хүү, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бөхөө 1989 онд, түүний ач охин, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Сяолинь 2019 онд Монгол Улсад тус тус айлчилж, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжихөд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж байжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn