“Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Стратеги академи хамтран “Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.03.10/ зохион байгууллаа.
“Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Энэ удаагийн анхны хэлэлцүүлэг нь газрын эрх зүйн анхаарах асуудлын хүрээнд явагдлаа. Тодруулбал, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, эрх зүйн орчныг тодорхой болгох, уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, сайжруулалт, газрын харилцаа, хот байгуулалт зэрэг газрын эрх зүйн харилцааг нарийвчилсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ялангуяа эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилсан Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн урт хугацааны “Эрх зүйн шинэтгэл II” арга хэмжээг боловсруулах урьдач нөхцөлийг хангаж ажиллах зорилтын хүрээнд явагдсанаараа чухал ач холбогдолтой.

“Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: Газрын эрх зүйн анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид хууль боловсруулахад тухайн хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөх, хүний эрх, эрх тэгш байдал, шударга ёс, хууль дээдлэх ёс зэрэг Үндсэн хуулийн үнэт зүйлсийг бэхжүүлэх замаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн төслийг баталлаа.

Тус яамнаас үргэлжлүүлэн салбар эрх зүйн зохицуулалт, түүнийг сайжруулахын тулд мэргэшсэн шинжээч, судлаач, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдийн олон талын хамтын оролцоог бий болгох, хүний эрхийг хангах, бүтээлч хамтын оролцоо бүхий хууль боловсруулах үйл явцыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн хэлэлцүүлгийг цуврал байдлаар зохион байгуулах юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn