УУХҮЯ: Шатахууны үнийг ойрын саруудад тогтвортой барих боломж бүрдсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хүргэж байна.
УУХҮЯ: Шатахууны үнийг ойрын саруудад тогтвортой барих боломж бүрдсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн дэд сайд О.Батнайрамдал:

-Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 шатахуун зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний талаар Засгийн газрын авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Ковид, зэвсэгт мөргөлдөөн зэрэг асуудлууд логистикт хүндрэл учруулах нь ихэссэн тул шатахуун, түлшийг 30 хоногийн нөөцөөр тооцон худалдан авдаг байсныг 45 хоног болгож нэмэгдүүлсэн.

Сүүлийн жилүүдэд АИ-92 бензин болон дизель түлшний үнэ 60-70 орчим хувиар дэлхийн зах зээлд өссөн. Манай улсын хувьд Сингапурын арилжааны бирж дээрх үнээр авдаг. АИ-92 шатахууны үнэ энэ жилийн эхний 4 сарын байдлаар 45.8%-аар өсөөд байна.

2022 онд нэг тонн бензинийг 1,110 ам.доллароор худалдан авсан. Үүнийг хөрвүүлж тооцвол нэг литр бензин 3,330 төгрөгөөр зарагдах өртөгтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам Роснефтьтэй гэрээ хийж нэг тонн бензинийг 840 ам.доллароор авахаар тохиролцсон гэв.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn