
МИАТ компаниас ирэх зургаадугаар сард гадаад улс руу хийгдэх нислэгийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал "Боинг 767-300" агаарын хөлгөөр долоо хоногт Франкфурт руу тав, Токио дөрөв, Сөүл рүү өдөр бүр, Пусан хоёр, Хонконг руу өдөр бүр, Истанбул руу хоёр удаа шууд нислэг үйлдэх юм байна.
-Франкфурт хот
Зургаадугаар сараас долоо хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй шууд нислэгтэй.
-Токио хот
Зургаадугаар сард долоо хоногт 4 удаа, 7-р сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт шууд нислэгтэй.
-Сөүл хот
Өдөр бүр нэг нислэг, 7 болон 8-р сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.
-Пусан хот
Зургаадугаар сарын 23-наас долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэж эхэлнэ.
-Хонконг хот
Зургаадугаар сарын 24-нөөс Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхэлнэ.
-Истанбул хот
Зургаадугаар сарын 2-ноос долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагт шууд нислэг үйлдэнэ.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn