Салбартаа 5 жил ажилласан бол мэргэжлийн холбоо байгуулж төрийн ажлыг хийж болно

-УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс зохицуулалт, зорилгын хувьд огт өөр аж-
Салбартаа 5 жил ажилласан бол мэргэжлийн холбоо байгуулж төрийн ажлыг хийж болно

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгээс мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан өргөн мэдүүлсэн юм. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл байгаа бөгөөд үүнээс зохицуулалт, зорилгын хувьд огт өөр аж.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл өргөн хүрээнд зохицуулалттай. Харин Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл илүү эдийн засгийн дэвшил авчрах болно гэж санаачлагч Н.Учрал онцлов. Төрийн гаргаж буй шийдвэрийг илүү шинжлэх ухаанч болгох зорилготой юм байна. Монголд нийт 26 мянган төрийн бус байгууллага салбар бүрээр ажилладаг байна. Үүнээс 42 холбооны төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцжээ.

Н.Учрал гишүүний санаачилсан төсөлд мэргэжлийн холбоо 5-аас доошгүй жил салбартаа үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана. Мөн хувь хүн салбартаа 5-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн хүн байна. Ийм мэргэжлийн хүмүүс мэргэжлийн холбоо байгуулаад төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг болгохоор төсөлд тусгажээ. Төрийн зарим чиг үүрэг гэдэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, судалгаа хийдэг, сургалт явуулдаг, түүнээсээ өөрийгөө санхүүжүүлдэг мэргэжлийн холбоод байгуулахаар заажээ. Ингэснээр цаашид гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс заавал төрд орохгүйгээр мэргэжлийн холбоонд ажиллаж төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд дуу хоолойгоороо оролцох боломжтой гэж төсөл санаачлагч үзэж байна. Харин бусад ТББ-ууд нь ажлаа хийнэ, харин төртэй харилцах нь мэргэжлийн холбоод гэдэг нэртэй байх аж.

Мэргэжлийн холбоодын тэргүүнүүдийг багтаасан зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулна. Төр цомхон чадварлаг болохын тулд ийнхүү зарим чиг үүргээ мэргэжлийн холбоодод өгөх нь амьдралд нийцнэ төсөл санаачлагч үзэж байна. Маш олон холбооны эрх ашгийг зохицуулсан хууль учир төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийг байгуулах аж.

Эх сурвалж: Parliament.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn