Л.Энх-Амгалан: Танхимын сургалтыг аль болох эрт эхлүүлэхийг хичээж байна

Оюутнуудын хичээл 2 дугаар сарын 7-оос, сурагчдын хичээл 2 дугаар сарын 14-өөс цахимаар эхлэх бол, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Л.Энх-Амгалан: Танхимын сургалтыг аль болох эрт эхлүүлэхийг хичээж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй зарим асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл өгөв.

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өчигдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан тухайгаа мэдээлэв. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна.

Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон учраас 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЕБС, их дээд сургуулийн хичээлийн шинэ улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор мэдээлэл хийв. Засгийн газраас хүүхдүүдийн өвлийн амралтыг 7 хоногоор сунгаж, хичээлийг ирэх 2 дугаар сарын 14-өөс эхлүүлж, танхим, цахимаар ээлжилж оруулахаар болжээ. Харин орон нутагт нөхцөл байдлыг харгалзан 100% танхимаар орох эсэхийг шийднэ гэнэ. Цаашид 2 дугаар сарын 28-аас бүгд танхимаар хичээллэж эхлэх юм байна. Хүүхдүүдийн 60% хичээлийн хоцрогдолтой гарсан тул танхимын сургалтыг аль болох эрт эхлүүлэхийг хичээж байгаагаа салбарын сайд хэлэв. Харин оюутнуудын хичээл 2 дугаар сарын 7-нд цахимаар эхлэх юм байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл, алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар гэх мэт 30 гаруй зүйл хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn