МҮОНРТ-д хяналт тавих ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэлжээ

Ажлын хэсгийг гишүүн Ё.Баатарбилэг ахалж, гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
МҮОНРТ-д хяналт тавих ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэлжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулав. Тус байнгын хороо давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн дүнгээр сонгогдсон УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгох тухай, ирэх 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай зэрэг олон төсөл хэлэлцэн батлуулсан тухай байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат онцлов.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг байнгын хорооны сүүлчийн хуралдаанаар сонсох байсан ч хойшлуулсан юм. Учир нь тус телевизийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулсан. МҮОНРТ-д хяналт шалгалт хийх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэлжээ. Шалгалтын дүнг эргэн мэдээлнэ гэж Ж.Мөнхбат гишүүн онцлов.

Ажлын хэсгийг гишүүн Ё.Баатарбилэг ахалж, гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Мөн цаашид УИХ-аар томилдог бүх албан тушаалтанд сонсгол хийж, ажлын тайланг нь нээлттэй хэлэлцэж байхаар болжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn