Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

“Үндсэн хууль-30жил" үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейд нээж Үндсэн хуулийн уг эхийг олон нийтэд сонирхуулан үзүүлэв.
Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулан “Үндсэн хууль-30 жил" үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейд нээж Үндсэн хуулийн уг эхийг олон нийтэд сонирхуулах зорилгоор нээлттэй үзүүлэв. Үндсэн хуулийн эхийг тэгш ойгоор буюу 5 жил тутамд залж олон нийтэд нээлттэй үзүүлж сонирхуулдаг юм.

Мөн дараа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны "Их хуралдай" танхимд болов. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хууль батлалцсан депутатууд, төрийн захиргааны өндөр албан тушаалтнууд, үе үеийн УИХ-ын дарга нар, манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын хүмүүс танхимаар болон цахимаар оролцож байна.

Хүндэтгэлийн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын чуулганы хуралдааны танхимд Үндсэн хуулийг уг эхийг хүндэтгэлтэй залах ёслол боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээн үг хэлж Үндсэн хууль батлах үйл явцын үүх түүхийг онцолж, хууль батлалцсан хүмүүс, арын албанд ажиллахад оролцсон хүмүүс бол түүхийг бүтээлцсэн гавьяатнууд гэдгийг онцлов. Тэрээр Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг иргэн бүр уншиж, мэдэж судлах нь чухал гээд “Парламентын боловсрол” сургалтыг зохион байгуулж өсвөр үеийнхэн эхний ээлжид хамрагдаад байгааг дурдлаа.

Г.Занданшатар дарга цахим мэндчилгээндээ “Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, сайн цаг, сайхан ирээдүйд хөтлөн замчлагч эрх зүйн эрхэм дээд эх сурвалж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэндчилгээг Монголынхоо нийт ард иргэдэд дэвшүүлэн барья” хэмээжээ.

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа шинэчлэн баталж байсан түүхтэй. Өнөөдрөөс 30 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар орчим хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хурал 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан түүхтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn