Нийслэлийн хэмжээнд ашиглалтын хугацаа нь дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна

Оршин суугчид аюулгүй байдлын төлөө орон сууцныхаа СӨХ-ийг лифтний компанитай гэрээтэй эсэхийг нягтлах, гэрээтэй ажиллахыг шаардах хэрэгтэйг холбогдох байгууллагууд зөвлөж байна.
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын хугацаа нь дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна

Нийслэл УБ-ын хэмжээнд 6 мянга гаруй цахилгаан шат буюу лифт бий гэсэн тоо байна. Лифт нь эрсдэлтэй байгууламж учраас Сууц өмчлөгчдийн холбоо дэргэдээ заавал мэргэжлийн лифтчин ажиллуулж, сар бүр техникийн үзлэг хийж байх ёстой байдаг байна. Хоёр сар гаруйн өмнө БГД-ийн нэгэн орон сууцанд 3 настай хүүхэд ашиглалтаас гарсан лифтний хаалгыг налснаар доош хонгил руу унаж нас барсан нь багагүй шуугиан дэгдээсэн ч өнөөдрийг хүртэл тус лифтийг засварлаагүй, асуудал нь бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Энэ хэргийн мөрөөр бид өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 86 дугаар байранд очлоо. 12 давхар барилгын нэг орцны хоёр лифт нь ажлаагүй, ямар нэгэн засвар үйлчилгээ хийсэн зүйл огт байхгүй байлаа. Сууц өмчлөгчдийн холбооноос лифтийг шинэчлэх, засварлах ажил удахгүй эхэлнэ. Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн гэдгийг хэллээ. Харин байрны оршин суугчдын төлөөлөл сүүлийн 2-3 жилийн хугацаанд байнгын эвдрэл гэмтэлтэй, ажиллахаасаа ажиллахгүй нь их байсан гэлээ.

Оршин суугчид аюулгүй байдлын төлөө орон сууцныхаа СӨХ-ийг лифтний компанитай гэрээтэй эсэхийг нягтлах, гэрээтэй ажиллахыг шаардах хэрэгтэйг холбогдох байгууллагууд зөвлөж байна. Нийслэлийн зүгээс ашиглалтын хугацаа дууссан 134 лифтийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. 86 дугаар байрны лифтний асуудалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчлөө арилгуулах хэд хэдэн удаагийн албан бичгийг хүргүүлжээ.

86 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооноос ирэх 5 дугаар сард лифтийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэлээ. Харин цагдаагийн байгууллагаас лифтний ослын хэргийн эцсийн дүгнэлтүүд гарч дуусаагүй шалгагдсан хэвээр байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn