MEF2022: Б.Анхбаатар: Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох нь зөв

Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьчилах уу, эсвэл олон нийтэд нээлттэй болгох уу гэдгийг салбарынхан хэлэлцэж байна. Төрийн өмчит компанийг хувьчилсан нэг сайн жишээ нь “Монгол шуудан” бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар амжилттай ажиллаж буй жишээгээ дурдав.
MEF2022: Б.Анхбаатар: Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох нь зөв

"Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын өмнө болж буй Төрийн бүтээмжийн сэргэлт хэлэлцүүлэг "Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал" сэдвээр өрнөж байна. Монгол Улсад нийт 467 аж ахуйн нэгж байгаагийн 168 нь төрийн өмчит, 299 нь орон нутгийн өмчит юм байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж төрийн өмчийн компаниудыг олон нийтийн, нээлттэй болгохоор төлөвлөж байгаа аж. Мөн бүгдийг нь хувьчилж хувьцаат компани болгох нь хэр оновчтой вэ гэдэг талаар хэлэлцүүлэгт оролцож буй салбарынхан байр сууриа илэрхийлж байна.

Төрийн өмчит компанийг хувьчилсан нэг жишээ нь “Монгол шуудан” хувьцаат компани юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар төрийн өмчит компанийг хувьчилснаар сайн жишээ олон гэдгийг дурдлаа. Тухайлбал:

-Компани хараат бус болсон.

-Шийдвэр гаргалт хурдан, ил тод болсон.

-Хувьцааны орлогоороо эргээд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа тэлдэг.

-“Монгол шуудан”-ийн нэгж хувьцааны ханш анх 180 төгрөг байсан бол одоо 1200 төгрөг болсон.

-Хөрөнгийн бирж дээр анх тус компанийн зах зээлийн үнэлгээ 18 тэрбум байсан бол одоо 120 тэрбумын үнэлгээтэй болжээ.

Олон нийтийн хараа хяналттай, нээлттэй болж байж төрийн өмчийн компани цаашаа амжилттай явдаг, үр ашигтай ажилладаг гэдгийг “Монгол шуудан”-гийн жишээ харуулж байна. Тэгэхээр төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй болгох нь зөв гэдгийг "Монгол шуудан” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар онцлов. Тус компанид "Ард" санхүүгийн нэгдэл хөрөнгө оруулсан бөгөөд нийт 1500 хувьцаа эзэмшигчтэй юм байна. Тус компанийн ТУЗ-д 9 хүн байдаг. Төрөөс 4, хувьцаа эзэмшигчдээс 2, өөрийн удирдлагын 2 хүн төлөөлдөг байна.

TUGSBILEG

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn