
Хятадын ЭСЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд "Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд 2022 оны 7 дугаар сарын 1-нээс ямар нэгэн байдлаар тусгаарлалтад хамрагдахгүй” гэсэн агуулга бүхий мэдээлэл өнөөдөр Фэйсбүүк тэргүүтэй сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан нь ташаа мэдээлэл болно" гэжээ.
ЭСЯ-ны мэдэгдсэнээр, 2022 оны 6 дугаар сарын 28-нд Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос танилцуулсан “Хятад улс руу зорчих хүмүүст тавигдах эрүүл мэндийн шинэчилсэн журам, шаардлага”-ын дагуу олон улсын зорчигчид Хятадад очсоныхоо дараа 7 хоног зочид буудалд, 3 хоног гэртээ тусгаарлагдах ажээ.
Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ