Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төслийг ажлын хэсэг хэлэлцэнэ

Энэ хуулийн төслийг зарим Төрийн бус байгууллагын төлөөлөл эрс эсэргүүцэж байгаа юм.
Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төслийг ажлын хэсэг хэлэлцэнэ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болох юм байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 27 мянган ТББ бий гэсэн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн. Тэднээс 2020 онд 400 гаруй нь үйл ажиллагааныхаа тайланг улсын бүртгэлийн байгууллагад өгчээ. Өөрөөр хэлбэл, нийт бүртгэлтэй ТББ-ын 2% хүрэхгүй нь нийтэд тустай үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээ баримтжуулж бүртгүүлсэн гэсэн үг.

Татварын байгууллага 2020 оны 12 дугаар сард тохиолдлын түүврийн аргаар 12 ТББ-ыг сонгож, санхүүгийн шалгалт оруулахад 11 ТББ-аас 5.8 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тухай өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ. Энэ хууль батлагдвал гадаадаас ямар зорилгоор мөнгө оруулж ирээд юунд зарцуулснаа тайлагнах ёстойг зохицуулах юм.

Гэвч зарим иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ хуулийг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсээр буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хуулийн төсөл болон төсөлд санал авч буй явцыг шүүмжилсээр байгаа билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn