Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын Ажлын хэсэг, шаардлагатай бол Түр хороо байгуулан ажиллуулах боломжтой гэж Төрийн тэргүүн үзэж байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан ирэх лхагва гарагт (2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр) болох аж. Хуралдаанаар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлж “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд парламентын анхаарлыг хандуулах шаардлагатайг онцолсон юм. Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, үүн дотор хүнсний бүтээгдэхүүнийхээ 50%-ийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авчээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин өрнүүлэх, УИХ-ын Ажлын хэсэг, шаардлагатай бол Түр хороо байгуулан ажиллуулах боломжтой гэж Төрийн тэргүүн үзэж байна. Энэ талаар ҮАБЗ-ийн мэдээллийг сонссоны дараа УИХ, Засгийн газрын зүгээс холбогдох төсөл хөтөлбөр боловсруулах юм.

Эх сурвалж: Улсын Их Хурал

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn