MEF2022: Н.Учрал: Солонгосын визэнд л ашигладаг нийгмийн даатгалыг залуус төлөхгүй

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага салбар хуралдаан боллоо.
MEF2022: Н.Учрал: Солонгосын визэнд л ашигладаг нийгмийн даатгалыг залуус төлөхгүй

Цар тахалтай өнгөрсөн 2 жилийн хугацаанд өсөлттэй гарсан цөөн салбарын нэг нь Монголын хөрөнгийн зах зээл гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцлов. Тус салбарын арилжаа өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Үнэт цаасны төвд 2 сая 400 мянган иргэн данстай болсон ололттой дүн гарчээ.

Засгийн газраас хувийн тэтгэврийн санг бий болгох хуулийн төсөл боловсруулсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал ийм төрлийн төсөл санаачилсан юм. Одоо ажиллаж буй хүмүүс цалингаасаа тодорхой хувийг тэтгэврийн санд бүрдүүлж, ирээдүйд тэтгэвэрт гарахдаа үр ашгийг нь хүртдэг зохицуулалт юм. Хэрэв шийдэж чадвал энэ нь манай улсын хувьд шинэ орчин болох гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Цалингийнхаа 4%-ийг хувийн тэтгэврийн санд шилжүүлэхийн тулд тухайн иргэн сонголтоо хийнэ, Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина. Цалингийнхаа 4%-ийг хийгээд явахад бараг 400 тэрбум бүрдэнэ. 400 тэрбумыг тэтгэврийн хуримтлалын санд оруулаад, түүгээрээ хөрөнгө оруулаад байвал 2 сангаас тэтгэвэр авах боломжтой. Хөрөнгийг байгаагаар нь байлгавал үр дүнд хүрэхгүй, илжирнэ. Бодитоор ашиглаж чадвал манай хөрөнгийн зах зээл сэвхийтэл босоод ирнэ. Ер нь эргээд үр дүнгээ өгдөггүй юм бол шимтгэл төлж яах юм бэ. Өсдөггүй, үрждэггүй юманд нийгмийн даатгал төлөөд нэмэргүй. Би нэрийн дансандаа хэдэн төгрөг хуримтлагдаж байгааг орж шалгах ямар ч хэрэггүй. Солонгосын визэнд орохдоо, эсвэл цалингийн зээл авахдаа л ашигладаг нийгмийн даатгалыг цаашдаа залуус төлөхгүй юм билээ гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn