Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны мэдээлэл сонсоно

-Хөгжлийн банкны асуудлаар байгуулсан Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.05.31/ 2 дахь хуралдаанаа хийх юм-
Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны мэдээлэл сонсоно

Нийгмийн анхаарлын төвд энэ хаваржин байсан Хөгжлийн банкны асуудлыг УИХ хяналтдаа авч өнгөрсөн 4 дүгээр сард “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолыг баталсан билээ. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар байгуулсан Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж Хөгжлийн банкны мэдээллийг сонсох юм байна.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул энэ сарын 18-нд болсон түр хорооны анхны хуралдааны үеэр Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Сангийн яаманд тогтмол мэдээлж байна, төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн гэдгээ онцолж байв.

Эдгээр зээлдэгчдэд нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээл бий. Үүнээс одоогийн байдлаар 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчдэд 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн аж. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй гэж байв. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ гэдгээ Н.Мандуул захирал хэлж байв. Тус банк энэ 2022 онд 1 их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулна гэж төлөвлөсөн байна. Төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийж чадвал чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30%-д хүрэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn