Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгох тэтгэмжид цахимаар бүртгүүлэх заавар

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулж, иргэдийн цаг хугацааг хэмнэх чиглэлд төрийн байгууллагууд олон ажлыг санаачилж байна. Энэ хүрээнд жирэмсэн эхэд олгодог тэтгэмжүүд цаасаар биш дан цахим суурьтай болсон билээ.
Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгох тэтгэмжид цахимаар бүртгүүлэх заавар

Энэхүү цахим шилжилттэй холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд жирэмсний лист, жирэмсэн эхэд олгодог тэтгэмжийн материалыг хэрхэн цахимаар бүрдүүлэх талаар асуултууд ар араасаа хөвөрсөөр байна. Иймд энэ удаа жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмжийг хэрхэн цахимаар бүртгүүлэх тухай зааврыг хүргэж байна.

1. Жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог тэтгэмжид бүртгүүлэхийн тулд хамгийн түрүүнд https://ehalamj.mn/ цахим сайтад бүртгүүлэн нэвтрэн орох шаардлагатай. Та E-Mongolia бүртгэлтэй нууц үг нэвтрэх нэрээрээ орсон ч болно.

2. Сайт руу нэвтэрч орсны дараа хүсэлт гаргах цэс рүү орж, Жирэмсэн эхийн тэтгэмж хэсгийг сонгож идэвхжүүлнэ. Ингээд бүрдүүлэх материалын цахим жагсаалт гарч ирнэ.

3. Та хяналтад орсон эмчдээ урьдчилан хэлж, жирэмсэн эхэд олгох тэтгэмжид хамрагдах хүсэлтийн цахим зөвшөөрөл явуулдаг. Үүний дараа цахимаар бүрдүүлэх товч мэдээллийг (банкны данс, хувийн мэдээлэл) бөглөөд хүсэлт илгээх товчийг дарна. Бүртгэлийг хийсний дараа таны бүртгэлтэй утас, мэйл хаягт хариу ирнэ.

4. Бүртгэлийг амжилттай хийж дууссаны дараа хүсэлт илгээгдлээ гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох мэргэжилтэн хүлээж авсны дараа мэргэжилтэнд хуваарилагдлаа, хамгийн сүүлд нь баталгаажлаа гэсэн төлөв харагдана.

Сар бүрийн 20-ны өдөр таны бүртгүүлсэн дансанд жирэмсэн эхэд 5 сартайгаас олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж ордог. Хэрэв амжилттай бүртгүүлсэн ч тэтгэмжийн мөнгө орохгүй байвал дүүрэг, хорооны нийгмийн халамжийн үйлчилгээний мэргэжилтэнтэйгээ холбогдож асуудлаа шийдэх боломжтой юм.

Цахим заавар
Цахим заавар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn