Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмжид цахимаар бүртгүүлэх заавар

Жирэмсний тэтгэмж буюу бидний нэрлэж заншсанаар лист бичүүлэхдээ өмнө нь цаасан хэлбэрээр материалаа бүрдүүлдэг байсан. 2022 оноос эхлэн жирэмсэн болон амаржсаны тэтгэмж цахимаар мэдүүлдэг болсон. Иймд хэрхэн цахимаар бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй зааврыг бэлтгэн хүргэж байна.
Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмжид цахимаар бүртгүүлэх заавар

1. Уг тэтгэмжийг жирэмсний 31-32 долоо хоногтойд бүрдүүлж өгдөг бөгөөд жирэмсэн эхчүүд хяналтад орсон эмнэлгийн байгууллагадаа хандан эмнэлгийн хуудсыг цахим хэлбэрээр авна.

2. Эмнэлгийн хуудсаа цахимаар хүсэлт илгээсний дараа https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login цахим хаягаар нэвтэрч орно. Ингэхдээ даатгуулагчид зориулсан вэб бүртгүүлсэн эрхээрээ эсвэл ДАН системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой юм.

3. Тэтгэмж хэсгийг сонгон, эмнэлгийн хуудас авсан тэтгэмжийн төрлийг сонгоно.

4. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмнэлгийн хуудас энэхүү цонхонд харагдах бөгөөд хүсэлт гаргах товчийг дарахад цааш нь бөглөх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

5. Үүний дараа нэр, регистр, мэйл хаяг, гар утас, банкны дансны дугаар бөглөх цонх үүснэ. Эдгээрийг бөглөж хүсэлт илгээх товчийг дарснаар цахим хүсэлт илгээгдэх юм.

6. Мэдээллийг бүрэн гүйцэд бөглөсний дараа хүсэлт илгээгдсэн гэсэн төлөвтэй харагдах бөгөөд холбогдох нийгмийн даатгалын хэлтэс хүлээж авсны дараа тэтгэмж бодогдсон гэсэн төлөвт шилжинэ.

Жирэмсэн эхийн тэтгэмжид бүртгүүлэх видео зааврыг https://www.youtube.com/watch?v=B0UMqsHfMPM үзнэ үү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn