Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт маргааш болно

Уулзалтыг Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт маргааш болно

Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, арга хэмжээг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй уялдуулах, үр дүнг сайжруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уулзалтыг Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалт маргааш “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох юм.

Уулзалтад Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцох аж.

Эх сурвалж: Жижиг, дунд үйлдвэрийн газар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn