Хөнгөлөлттэй зээл олгох төслийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
Хөнгөлөлттэй зээл олгох төслийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

Хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

Төсөл хүлээн авах хугацаа:

Эхлэх: 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт

- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар

- Зээлийн хүү : 3 хувь (жилийн)

Зээл олгох салбар:

1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;

2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

3.Хүнсний зоорь, агуулах;

4.Эрчимжсэн мал аж ахуй

5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй

6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ

7.Модон шахмал хавтангийн үйлдвэр

8.Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр;

9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn