MEF2022: Төрийн хүнд суртлын үнэлгээ 2,42 буюу “муу” дүн авчээ

МҮХАҮТ-аас төрийн хүнд суртлын талаар бизнес эрхлэгчдийн дунд 2 жил тутамд судалгаа явуулдаг бөгөөд 2021 оны үзүүлэлтээр “”Муу” үнэлгээтэй гарч 0.1 функтээр буурсан талаар тус танхимын дарга Т.Дүүрэн танилцуулав.
MEF2022: Төрийн хүнд суртлын үнэлгээ 2,42 буюу “муу” дүн авчээ

"Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэтгэл" сэдвээр өрнөж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд сурталгүй болгох, илүү иргэдэд нээлттэй хялбар болгох, төрийн давхардсан хяналт шалгалтыг арилгах талаар хэлэлцэнэ гэж модератороор ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дурдав.

МҮХАҮТ-аас төрийн хүнд суртлын талаар гишүүн байгууллага болох бизнес эрхлэгчдийнхээ дунд судалгаа явуулдаг бөгөөд 2021 оны дүнг саяхан нэгтгэн гаргажээ. Энэ талаар тус танхимын дарга Т.Дүүрэн танилцуулав. Судалгааны дүнд төрийн хүнд суртлын үнэлгээ 2,42 буюу муу үзүүлэлттэй гарчээ. Энэ нь хуучнаар "Муу" дүн бөгөөд улирч дахин суралцах шаардлагатайг илтгэж байгааг онцлов. Ялангуяа цар тахлын үеийн өмнөх судалгааны дүнгээс 0.1 функтээр буурсан буюу сайжраагүй, бүр доошилсон гэсэн үг.

МҮХАҮТ-аас ийм муу үнэлгээ авсан төрийн аж ахуйн нэгжүүд шүүхэд ханддаг байна. Энэ байдлаа болихыг Т.Дүүрэн дарга сануулав. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчид төрийн байгууллагаас нэг зөвшөөрөл хөөцөлдөхөд 360 мянган төгрөгийн зардал гаргаж, 36 хоног зарцуулдаг гэжээ. Ажил хөөцөлдөж буй хүнээс 220 мянган төгрөгийн албан бус зардал гардаг гэж судалгаанд дурдсан гэнэ.

TUGSBILEG

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn