Хүүхдийн 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдлээ

2022 оны 1 дүгээр сарын 1-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдэж байна.
Хүүхдийн 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдлээ

2022 оны 1 дүгээр сарын 1-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдэж байна.

Эхний хагас жил хүүхдийн 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм.

Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан.

Мөн цахим систем ашиглаж хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ. Үүнд:

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликэйшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх гурван арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ)

Удахгүй И-Монгол (e-Mongolia) мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэнэ.

Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг И-баримт аппликэйшний шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо хийнэ үү.

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn