Хүүхдүүдийг аливаа аюул ослоос хамгаалах нөлөөллийн аян явуулна

Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд зам тээврийн нийт 1,753 хэрэг бүртгэгдсэнээс 1,981 хүүхэд хохирсон, 1,817 нь гэмтэж бэртсэн, 166 нь нас барсан харамсалтай мэдээ байна.
Хүүхдүүдийг аливаа аюул ослоос хамгаалах нөлөөллийн аян явуулна

Тээврийн цагдаагийн алба, ОБЕГ, ГССҮТ, Боловсролын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд оролцон хэвлэлийн бага хурал хийв. Тэд "Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр нөлөөллийн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд зам тээврийн нийт 1,753 хэрэг бүртгэгдсэнээс 1,981 хүүхэд хохирсон, 1,817 нь гэмтэж бэртсэн, 166 нь нас барсан харамсалтай мэдээ байна.

Насны байдлаар авч үзвэл,

-0-6 настай хүүхэд 34.7%

-7-14 настай хүүхэд 42.4%

-15-17 насны хүүхэд 22.9%-ийг эзэлжээ.

Өнгөрсөн жилүүдэд хөл хорионд байсан ч зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо буураагүй байна. Учир нь эцэг эх, асран хамгаалагчдын хэтэрхий хайнга байдал өөрчлөгдөхгүй байгааг албаныхан анхааруулав.

Өнгөрсөн онд л гэхэд зам тээврийн ослоор 51 хүүхэд нас барсны 14 нь гэр, хашаандаа тоглож байгаад өртжээ. Учир нь хашаан дотроосоо машинаа хөдөлгөхдөө тоглож явсан хүүхдийг дайрч амь насыг нь хохироодог хайнга байдал бий. Иймд ойр тойрны хүмүүс нь анхаарал болгоомжоо өндөр байлгахыг сэрэмжлүүлэв.

Харин орон нутгийн замд хүүхдийг буруу тээвэрлэх, хүүхдийн суудалгүй, суудлын бүсгүй байснаас хохирч байна. Мөн эцэг эх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаар авч явсан шалтгаанаар хүүхдийн амь нас хохироож байгааг анхаарууллаа.

Мөн үер ус, гал түймэр, өндрөөс унах, угаартах, гэртээ түлэгдэх зэрэг ахуйн ослоор 2019 онд 25 хүүхэд амь эрсэдсэн харамсалтай мэдээг ОБЕГ-аас өгөв. Зөвхөн 2021 онд 29 мянган хүүхэд гэртээ гэмтэж бэртсэн тул эцэг эх туйлын сонор сэрэмжтэй байж, гэр орчны аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.

Энэ бүгдээс сэргийлэхийн тулд эцэг эх, хүүхдэд нөлөөллийн арга хэмжээ сургалтуудыг хийхээр төлөвлөсөн. Нийгэмд сайн сайхныг түгээх, нэг ч болтугай хүүхдийн амь насыг хохироохгүй байх ажилд идэвхтэй оролцохыг иргэдэд, энэ ажлыг сурталчилж өгөхийг хэвлэлийнхэнд уриалав.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn