MEF2022: Ургамлын тосны үйлдвэрлэлийг “Шинэ сэргэлт”-ийн түвшинд хүргэнэ

“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн 2 дахь сэдэв нь хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогоор үргэлжиллээ. Гол илтгэлийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
MEF2022: Ургамлын тосны үйлдвэрлэлийг “Шинэ сэргэлт”-ийн түвшинд хүргэнэ

Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн чадавх, хүн хүчний хувьд танилцуулахад өнгөрсөн 2021 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт 37 мянган хүн ажиллаж, нийт 380.6 сая ам.долларын экспорт хийсэн үзүүлэлттэй гарчээ. Хүнсний үйлдвэрийн салбарт 14 мянган хүн ажилладаг бөгөөд нийт 149.2 ам.долларын экспорт хийсэн байна. Аль, аль салбар нь гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай гарчээ.

Монгол Улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэж байна. Мөн тэмээ, хонины ноос 41.8 мянган тонн, арьс шир 17 сая түүхий эдийг нийлүүлж байна. Ноос, ноолуурын хувьд дэлхийн зах зээлийн 40%-ийг нийлүүлж байгаа, тоон үзүүлэлт хэдий өндөр байгаа ч чанартай боловсруулалт хийж чадахгүй байгааг салбарын сайд нь онцоллоо.

Сүүлийн 30 жил мал эмнэлгийн салбарыг хөсөр хаяснаас болж эрүүл ахуйн чанартай бүтээгдэхүүн гаргахад бэрхшээл тулгарсан. Мах, төмсний хувьд дотоодын хэрэгцээгээ 100%-аас илүү хангах боломж байгаа ч сүү, өндөг, будаа нь гадаадын импортын хараат байсаар байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-д махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий 4 цогцолбор барих, малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор ТЭЗҮ-г боловсруулсан, хөнгөлөлттэй зээлийн гэрээ хэлэлцээний түвшинд явж байгаа.

Манайд ургамлын тосны маш том үйлдвэр барьсан ч бие дааж ажиллуулж чадахгүй байна. Энэ асуудлыг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдэх аж. Монголчууд хүнсний хувьд хараат бус амьдрахын тулд энэ салбарыг хөгжүүлэх, дотоод үйлдвэрлэлээ дэмжих, үр дүнтэй болгох нь туйлын зорилт юм. Хэлэлцүүлэгт оролцогчид энэ талаар нухацтай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn