Монголын хүмүүнлэгийн өдөр ням гарагт тохионо

Монгол Улсын Засгийн газар 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчилж ирсэн.
Монголын хүмүүнлэгийн өдөр ням гарагт тохионо

Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиодог. Энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгох шийдвэр гаргаж, олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчилж ирсэн.

Монголын хүмүүнлэгийн өдрийг энэ жил "Хүмүүнлэг зүрх" уриатайгаар өнгөрүүлж байна. Энэ жилийн хүмүүнлэгийн өдөр нь ням гарагт тохиож байгаа бөгөөд арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхолтой хөтөлбөр, арга хэмжээнд оролцож, хүмүүнлэг үйлсэд нэгдэх боломжтой.

Мөн энэ өдөр хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмайн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сайн дурын идэвхтний үйл ажиллагааг сурталчлах олон төрлийн арга хэмжээ болох юм.

Эх сурвалж: Монголын улаан загалмайн нийгэмлэг

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn