MEF2022: Ханбогд суманд хоттой адил төвлөрөл нэмэгджээ

Улаанбаатар хот руу хөдөөгөөс шилжин суурьшигчдын тоо өссөөр байгаа бол Өмнөговь аймгийн Ханбогд сум руу мөн хүн амын төвлөрөл нэмэгдэж буйг хот, хөдөөгийн хөгжлийн хэлэлцүүлгээр онцоллоо.
MEF2022: Ханбогд суманд хоттой адил төвлөрөл нэмэгджээ
TUGSBILEG

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын менежер Виктор Лутенко “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр хөдөөгөөс хот руу шилжин суурьшиж буй гол шийдвэрийг Монголын эмэгтэйчүүд гаргаж байгаа гэж дүгнэлээ. Учир нь нийслэлд жилд 35 мянган хүн шинээр шилжин суурьшиж байна, шилжиж буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд хотод суралцах, амьдрах нь олонх болжээ. Учир нь ээж нар хүүхдүүдээ хот суурин газар суралцуулахыг илүүд үздэг нь шилжих хөдөлгөөний эцсийн шийдвэрийг эмэгтэйчүүд гаргаж буй гэж Виктор Лутенко дүгнэхэд хүргэжээ.

Гэвч зөвхөн Улаанбаатар руу хөдөөгөөс төвлөрдөг биш, хөдөөд ч хоттой адил хүн амын төвлөрөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээ юм. Учир нь тэнд Оюутолгойн орд бий. Тус ордод өнөөдөр Өмнөговь аймгаас 3000 хүн, Ханбогд сумаас 1500 хүн ажилладаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 100 гаруй аж ахуйн нэгж 888 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Яах аргагүй эдийн засгийн эрэлттэй орон нутаг болсон гэж “Оюутолгой” компанийн орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар онцлов. Ханбогд харьцангуй алслагдсан сум ч гэлээ Оюутолгойгоос 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дэд бүтцийг нь хөгжүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Ханбогдын бүртгэлтэй хүн ам 3 дахин нэмэгдсэн, хөдөлгөөнт хүн амын тоо 7 дахин нэмэгджээ. Иймд Ханбогд Монголын орон нутагт эдийн засгийн хамгийн эрэлттэй бүс болсон. “Оюутолгой” компанийн орон нутгийн бодлого ч Ханбогд руу чиглэсээр ирсэн. Иймд дэлхийд данстай томоохон орд газар дагасан их нүүдэл, төвлөрөл тэнд нэмэгдсээр байгаа талаар “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын талаар доктор, Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр танилцуулсан юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn