Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг

2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой анхаарвал зохих хууль зохицуулалтуудыг таниулан сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулан цувралаар хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
www.education.ec.europa.eu

1999 оны хуульд ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүргийг тухайлан зохицуулаагүй байсан ч шаардлагатай тохиолдолд ажилтан, ажил олгогчид харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан. Хэдий тийм боловч урт хугацааны сургалтад хамрагдсан ажилтан эргэж ирээд ажил олгогчид хэдий хугацаагаар ажиллах, хэрэв ажилтан тухайн хугацаандаа ажиллаагүй тохиолдолд ажил олгогчийн гаргасан зардлыг хэрхэх зэрэг нь талуудын үзэмжээр зохицуулагдаж ирсэн.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, нөгөө талаас зардал гарган ажилтнаа сургасан ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлсон нь тус хуульд тусгагдсан онцлог зохицуулалтуудын нэг болжээ.

Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.

Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана. Эдгээр нөхцөлүүдийг тодорхой, нарийвчлан тохиролцож, гэрээнд тусгах нь хожмын эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд энэ хугацаа гурван жилээс илүүгүй байна.

Анхаарах зүйлс:

  • Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд энэ хугацаа гурван жилээс илүүгүй байна.

  • Хөдөлмөрийн гэрээг ажилтныг санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлага

Өмнө дурдаж байсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ хориглолт, зохицуулалттай холбоотой зөрчилд хүлээлгэх хариуцлага одоогоор Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй, тодорхойгүй байна. Гэвч ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ эсвэл сургалтын дагалдах гэрээнд ажилтан суралцах, сургалтын дараа ажилтанд тохирсон хугацаагаар ажиллах үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогчид учруулсан хохирол, гарсан зардлыг бүрэн хариуцах тухай сайтар тусгаж өгснөөр ажил олгогч өөрт учрах эрсдэлийг багасгах боломжтой.

Сургалтын дараа ажилтны ажил олгогчид ажиллах хугацааг гурван жилээс илүү байхаар тохирсон ажил олгогчид хүлээлгэх хариуцлага

Энэ зөрчилд хүлээлгэх хариуцлага Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нийтлэгдсэн) хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж буйд ч мөн энэ зөрчилд хүлээлгэх хариуцлага одоогоор тусгагдаагүй байна.

Ямар ч тохиолдолд ажил олгогч ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхдээ тухайн ажилтны ажил олгогчид үргэлжлүүлэн ажиллах хугацааг гурван жилээс илүүгүй байхаар ажилтантай тохиролцох шаардлагыг биелүүлэх нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 1: Хууль батлагдахаас өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн тухайд
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 2: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 3: Хөдөлмөрийн гэрээ, түүний талууд, хөдөлмөрийн гэрээний хэлбэр
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 4: Хөдөлмөрийн гэрээний гол ба нэмэлт нөхцөлүүд, хөдөлмөрийн гэрээний хугацаа
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 6: Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль Цуврал 5: Үл өрсөлдөх үүрэг

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn