“Эртэч шувуухай, шар шувуу”-ны асуудлыг дахин хөндөх нь

Бидний хөдөлмөрийн бүтээмж болон ажлын цагийн талаарх шинэ судалгааны тайлан хэвлэгджээ.
“Эртэч шувуухай, шар шувуу”-ны асуудлыг дахин хөндөх нь
@ Unsplash/C D-X

Магадгүй таны хариулт аль үед төрснөөс тань хамаарч болох юм. Уламжлалт ажлын цаг өглөөний 9 цагаас оройн 6 цаг хүртэл байдаг бол энэ тогтсон "норм" нь хүн бүрд таардаггүй бөгөөд ялангуяа Z үеийнхэн дээрх тогтсон хуваарьт зохицож ажиллаж чадахгүй байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Z үеийнхэн Их төрөлтийн үеийнхэнтэй харьцуулахад шөнийн цагаар ажиллахдаа илүү бүтээмжтэй байдаг.
Z үеийнхэн Их төрөлтийн үеийнхэнтэй харьцуулахад шөнийн цагаар ажиллахдаа илүү бүтээмжтэй байдаг.Statista

The Future of Time тайланд дурдсанаар Millennials үеийнхний 63%, Z үеийнхний 62% нь "Ажлын тогтсон цагаар ажиллахад дарамттай байдаг. Ийм нөхцөлд бүтээмжтэй ажиллаж чадахгүй" гэсэн хариулт өгчээ.

Нэмж дурдахад залуу үеийнхэнд "хоногийн аль ч үед онлайн байх" гэсэн шаардлага маш их дарамттай санагддагийг онцолсон ба судалгаанд оролцсон Z үеийнхний 57% нь өглөө эрт, шөнө орой хамаагүй аль ч үед ажлын шаардлагаар холбоо тогтооход бэлэн байдалд байдаг гэж хариулсан бол Их төрөлтийн (Baby boomers) үеийнхний 39% болон Х үеийнхний 47% нь өдрийн аль ч үед ажлын шаардлагаар хариу өгч чаддаг байна.

Одоо дурдах статистик маш чухал.

Яагаад гэвэл өнгөрсөн жил л гэхэд Z үеийн ажилтнуудын 56%, Millennials үеийн ажилтнуудын 49% нь ажлаа солих шийдвэр гаргасан нь цар тахлын үеийн Их Огцролтын (the Great Resignation) тэн хагасыг бүрдүүлсэн юм. Ажлаа солих болсон шийдвэрийн ихэнхийг

  • Ажил - амьдралын тэнцвэрийг илүү хангасан ажлын байр олох

  • Цагийн хуваариа өөрсдөө зохицуулах боломжтой байх

  • Зайнаас ажиллах боломжтой байх зэрэг шалтгаанууд давамгайлж байлаа.

Дээрх тайланд дурдсанаар цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн долоо хоногт ажиллах цагийн тоо нэмэгдсэн ба энэ нь бүтээмжид сөргөөр нөлөөлөх магадлалтай HuffPost-д бичжээ. Гэсэн хэдий ч ажил хийх арга барил өөрчлөгдөж байгааг дурдаад, илүү уян хатан нөхцөл нь "бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэгч ажилдаа дурлах" шалтгаан болно гэдгийг Fortune тайланд дурдсан байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn