Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Улаанбаатар хот анх удаа стандартаа баталж нийслэл өөрийн стандарттай боллоо.
Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хотын стандартад 22 бүлэг 97 баримт бичгийг боловсруулсан ч эхний ээлжид есөн бүлэг 38 стандартыг энэ удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв. Эдгээр есөн бүлэгт Нийгмийн дэд бүтэц, Худалдаа үйлчилгээний гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээвэр, Хог хаягдал, Хот төлөвлөлт, хотын байгуулалт, Гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн стандартыг танилцуулж баталсан байна.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох аж. Харин дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчиж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгааг НЗДТГ-аас мэдээлэв.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn