MEF2022: Д.Сумъяабазар: Хот, хөдөөгийн ялгааг тэнцвэржүүлж байж хөдөлгөөн саарна

Хот, хөдөөгийн хөгжилд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах гэсэн үндсэн 2 зорилт дэвшүүлж, 11.2 их наяд төгрөгийн 26 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
MEF2022: Д.Сумъяабазар: Хот, хөдөөгийн ялгааг тэнцвэржүүлж байж хөдөлгөөн саарна

“Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар илтгэл тавилаа. Тэрээр Монголын хүн амын тал хувь нь амьдардаг хотыг хөгжүүлэх, гол тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцуудаа танилцуулсныг тоймлов.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хотын нийтийн тээвэрт шинэчлэл хийх, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх зэргийг дурдлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн хөгжлийн талаар:

  1. Түгжрэлийг бууруулах,

  2. Төвлөрлийг сааруулах гэсэн үндсэн 2 зорилт дэвшүүлэв.

Энэ чиглэлээр 9 үйл ажиллагаа бүхий 26 төсөл, арга хэмжээг Улаанбаатарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 11.2 их наяд төгрөг хэрэгтэй байгааг хотын дарга танилцуулав.

Үүний,

  • 751 тэрбумыг улсын төсвөөс

  • 2.5 их наядыг нийслэлийн төсөв, боомтын санхүүжилтээс

  • 3.1 их наяд төгрөгийг гадаадын зээлийн их үүсвэрээр

  • 4.7 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна.

Эдгээрийг хийхэд бүх талын хамтын ажиллагаа маш чухал байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дурдлаа. Ер нь хөдөөгөөс хот руу шилжин суурьших, хүн амын бөөгнөрөл үүсэж, замын түгжрэл нэмэгдсээр байна. Энэ нь хот, хөдөөгийн ялгаа их байгааг илтгэж буй. Иймд хот, хөдөөгийн ялгааг тэнцвэржүүлж байж хөдөлгөөн саарна, ингэснээр хот ч, хөдөө ч хөгжинө гэж Засаг дарга Д.Сумъяабазар үзэж байна. Хэлэлцүүлгийн үеэр энэ талаар дараах илтгэгчид санал, байр сууриа илэрхийлэх юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn