MEF2022: 615 мянган машинтай Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах бодлогыг хэлэлцэнэ

“Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг Яармаг дахь нийслэлийн Тамгын газрын шинэ байранд болж байна.
MEF2022: 615 мянган машинтай Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах бодлогыг хэлэлцэнэ

"Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг Яармаг дахь нийслэлийн Тамгын газрын шинэ байранд эхэллээ. Энэ хэлэлцүүлгийн эхний хэсгийн гол илтгэлийг “Хот хөдөөгийн сэргэлт ба нийслэл Улаанбаатар хот” сэдвээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулж байна.

Дараа нь нийслэлчүүдийн гол тулгамдсан асуудлын нэг болох авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах бодлогын талаар илтгэгчид саналаа хэлж оролцогчдын дунд хэлэлцүүлнэ.

Улаанбаатарт нийт нэг сая 597 мянган хүн амьдардаг гэсэн бүртгэлтэй аж. Мөн 615 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй гэсэн тооцоо бий. Нийт 65 мянган аж ахуйн нэгж хотод үйл ажиллагаа явуулдаг байна.

Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого гэсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан гол асуудлын талаар ярилцахаар төлөвлөжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn