Эзэмшлийнхээ газраас хэтрүүлэн хашаа, хаалт барьсан бол хариуцлага тооцно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийн хяналтын сонсголыг хийв.
Эзэмшлийнхээ газраас хэтрүүлэн хашаа, хаалт барьсан бол хариуцлага тооцно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав. Энэ нь УИХ дээр явуулдаг хяналтын сонсгол бөгөөд зөвхөн УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, холбогдох хүмүүс хариулт өгдөг дэгтэй юм. Иймд Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэв.

Газрын харилцааны цахим систем нь удирдлагын нэгдсэн нийт 7 системээс бүрдэнэ. Үүнд,

  1. Төлөвлөлтийн систем

  2. Мониторингийн нэгдсэн систем

  3. Газрын биржийн нэгдсэн систем

  4. Газрын үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн систем

  5. Кадастрын нэгдсэн систем

  6. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем

  7. Хаягийн мэдээллийн систем юм байна.

Цөөнхийн бүлгийн гишүүд зөвшөөрөлгүй газар дээр барилга барих, төрийн эзэмшлийн газрыг бусдад дамжуулан худалдах, иргэдийн гарах, орох гарцыг хаасан хашаа, хашлага зэргийг хэрхэн цэгцлэх тухай асуув. Хашаа хаалт, орц гарцыг шийдсэн асуудлыг нийслэл болон аймагт хийж эхэлсэн байгаа. Өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн хашаа, хаалт, хашлага барьсан бол хариуцлага тооцдог арга хэмжээ авах юм байна. Төрийн өмчийн газраас алдагдсан, газар дээр барилга барьсан, хариуцагч нь бусдад шилжүүлсэн асуудал бий. Үүнийг цэгцлэх Засгийн газрын тогтоол л гарчээ.

Дээрх цахим системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн дугаарыг 14 хоногт олгодог байсныг 1 секундэд, иргэд газрын кадастр, эзэмших эрхээ 45 хоногийн хугацаанд хөөцөлддөг байсан бол 1 минутад өөрийн тусгай QR кодоор авдаг болох давуу талтай аж. Мөн улсын хэмжээнд бүх гудамж, бичиг баримтын хаягийг шинэчлэх талаар Засгийн газраас удахгүй шийдэх аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn