25-40 насныхны тэн хагас нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна

Энэ тоо өнгөрсөн оноос даруй 6%-аар өсөж 48% хувьд хүрчээ.
25-40 насныхны тэн хагас нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна

Миллениал үеийнхний (25-40 насныхан) тал хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч буй бөгөөд гэнэтийн нэмэлт зардлыг даах санхүүгийн чадамжгүй буюу учирч болох эрсдэлд ямар ч бэлтгэлгүй байгааг Жоржтауны их сургуулийн судалгаа харуулж байна.

Судалгаанд оролцогчдын 28% нь л ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлд зохих бэлтгэлтэй байгаа гэж хариулсан нь өнгөрсөн оноос 4%-аар буурсан үзүүлэлт юм. Мөн тэдний дөнгөж 30% нь тэтгэвэрт гарах бэлтгэл буюу хуримтлал цуглуулж байгаа аж.

Миллениалуудын дунд эмэгтэйчүүдийн санхүүгийн байдал бүр тааруу байгаа нь судалгаанаас харагдаж байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн ердөө 29% нь энэ сарын хэрэглээнд хангалттай хүрэлцэхүйц мөнгөтэй гэж хариулсан бол 21% хувь нь тооцоолоогүй томоохон зардлыг зохицуулах боломжтой байгаа гэж хариулжээ.

Харин энэ үзүүлэлт миллениал эрэгтэйчүүдийн хувьд харьцангуй өндөр буюу сарын хэрэглээнд хүрэлцэх мөнгөтэй хэсэг 42%, гэнэтийн томоохон зардлыг дааж чадах хэсэг тэдний 35%-ийг эзэлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn