Газрын цахим дуудлага худалдааг 18 байршилд зохион байгуулав

Дуудлага худалнаас нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Газрын цахим дуудлага худалдааг 18 байршилд зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/28 дүгээр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 18 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.

Эдгээр 18 байршлаас 7 байршилд 20 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн байна. Ингэснээр дараах 3 байршилд ялагчид тодорч, 4 байршилд ЗГ-ын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 9.11-т заасны дагуу 1 оролцогчтой тул хүчингүй болж, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Үүнд:

Мод үржүүлгийн газрын зориулалтаар

1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим, 1 га /#2022-10872/

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар

2. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 1.5 га /#2022-10876 /

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар

3. Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн гэр хорооллын зүүн урд талд, 0.1 га /#2022-10882/

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn