Газраа өмчлөх 5,538 иргэн саналаа тодотголд тусгуулахыг анхааруулав

Иргэд саналаа дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргана.
Газраа өмчлөх 5,538 иргэн саналаа тодотголд тусгуулахыг анхааруулав

Засгийн газрын 2022 оны 121 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/33 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 5,538 иргэний 315 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгөө батлагдсан.

Уг төлөвлөгөөнд тодотгол оруулж байгаа тул хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй, эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтэй иргэд тодотголд тусгах саналаа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж гаргах аж.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn