ГЕГ: Нисэхийн хогийн саванд бараа нууж оруулах зөрчил илэрч байна

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
ГЕГ: Нисэхийн хогийн саванд бараа нууж оруулах зөрчил илэрч байна

Сүүлийн өдрүүдэд Гаалийнхан Турк улсаас Монголд ирж буй ачаа бараанд нэг бүрчлэн нэгжлэг хийсэн, их хэмжээний алт үнэт эдлэл илрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийв.

Сүүлийн үед манай улсын иргэд Турк улсаас их хэмжээний ачаа бараа татах болжээ. Тус улсаас ирсэн нислэгээс нийт 10 удаагийн хэрэг илрүүлж торгууль ногдуулсан байна. Голдуу үнэт эдлэлийг гутал хувцас болон, хувцасны халаасанд нууж оруулж ирэх, нисэхийн ариун цэврийн өрөөний хогийн саванд нууж, нисэхийн ажилтан руу нууцаар дамжуулах зэрэг хэрэг зөрчил элбэг байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд 3.6 кг алтыг нисэх буудлын ариун цэврийн өрөөний хогийн саванд нууж бусдад дамжуулах гэж байсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Иймд ачаа бараанд нэг бүрчлэн шалгалт хийнэ, хийх ч эрхтэй гэж ГЕГ-ын улсын байцаагч нар мэдэгдэв.

ГЕГ-аас өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш 4 удаагийн шалгалтаар мансууруулах бодис илрүүлжээ. Он гарснаар сүүлийн үед үйлдвэрлэгдсэн маш өндөр үйлчлэлтэй мансууруулах бодис оруулж ирж байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа гэнэ. Шалгалтыг дуусгаад нэгдсэн дүнг мэдээлэх юм байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn