MEF2022: А.Тлейхан: Хямдхан учраас ЦАХИЛГААНЫГ зүгээр л урсгаж байна

Иргэн 5 сая төгрөгийн гар утас барьчихаад сард 100 мянган төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөх дургүй гэсэн жишээг татав.
MEF2022: А.Тлейхан: Хямдхан учраас ЦАХИЛГААНЫГ зүгээр л урсгаж байна
TUGSBILEG

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын салбар хэлэлцүүлэг эрчим хүчний сэргэлт үр ашиг, алдагдал сэдвээр өрнөв. Эрчим хүчээ яагаад сурталчлахгүй байгаа юм бэ, яагаад үнэ цэнийг нь иргэдэд ойлгуулахгүй байна вэ, иргэд 4-5 сая төгрөгийн гар утас барьчихаад 100 мянган төгрөгийн сарын хэрэглээгээ их гарлаа гэж уурлаад төлөх дургүй байдаг гэсэн бодит жишээг Орхон аймгаас ирж хэлэлцүүлэгт оролцож буй иргэн дурдав.

Энэ талаар 4 ам бүлтэй нэг айлын өдрийн цахилгаан, гар утас, автобусны хэрэглээний тооцоог албаныхан гаргажээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:

-4 ам бүлтэй нэг айл сардаа 32 КВт цахилгаан хэрэглэдэг тухай тооцоо бий. Тухайн гэр бүлийн 4 хүний нэг нь гар утсандаа өдөрт 900 төгрөг, цахилгаандаа 300 төгрөг, автобусандаа 1,000 төгрөг төлдөг гэсэн тооцоо гарч байгаа юм. Ингээд бодохоор хамгийн хэрэгтэй хэр нь хамгийн үнэ цэнгүй бараа нь цахилгаан болчихсон. Хамгийн хямдхан бараа учраас цахилгааныг зүгээр л урсгаж байна гэв.

Манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барих, тэр дундаа усан цахилгаан станцуудыг барих шаардлагатайг “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс багасаж, өнгөрсөн онд эрчим хүчний системийн хэрэглээний 80%-ийг дотоодын үйлдвэрлэлээр ханган, үлдсэн хэрэглээг импортоор авчээ.

2019 оноос хойш 3 жилийн хугацаанд үнэ тарифт огт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсэн. Үүний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ. Иймд цаашид эрчим хүчний үнийг 28%-аар нэмэх саналыг салбарын яамнаас дэвшүүлээд байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn