Өмнөх оны төгсөгчдийн ЭЕШ-ыг 4 сургууль дээр авна

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ 6 дугаар сарын 23-26-ны хооронд авах юм-
Өмнөх оны төгсөгчдийн ЭЕШ-ыг 4 сургууль дээр авна

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт энэ 6-р сарын 23-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт түүхийн хичээлээр эхэлнэ. ЭЕШ 2022.06.23-06.26-ны хооронд орон даяар зохион байгуулагдах юм.

Тэгвэл өмнөх оны төгсөгчдийн шалгалт өгөх 4 төвийг Улаанбаатарт сонгосон тухайгаа Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр зарлав. Тодруулбал, нийслэлийн 1, 5, 23, 24 дүгээр сургууль дээр шалгалтыг авахаар болжээ.

Өмнөх оны төгсөгчид шалгалт өгөхдөө:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

  • Суудлын хуваарь

  • Бүртгэлийн хуудас

  • Иргэний үнэмлэх гэсэн 4 бичиг баримттай очих аж.

Өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авах ёстой юм. Шалгалт өгөхөөр очихдоо дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас гэх мэтийг авч орохыг хориглодог байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn