"Монгол дохионы хэлний хэлмэрч" шинэ мэргэжилтэн бэлтгэж эхэллээ

Монгол Улсад хэл болон сонсголын бэрхшээлтэй 5000 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг.
"Монгол дохионы хэлний хэлмэрч" шинэ мэргэжилтэн бэлтгэж эхэллээ

Монгол улсад хэл болон сонсголын бэрхшээлтэй 5000 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Нийгмийн салшгүй хэсэг болсон эдгээр иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, харилцааг зохицуулах, сурч хөгжих боломжийг бүрдүүлэхэд дохионы хэлний хэлмэрч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй хэрэгцээ байсаар ирсэн.

Нийгмийн энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурласан "Монгол дохионы хэлний хэлмэрч" шинэ мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг Сэргээн Засалт Сургалт Үйлдвэрлэлийн төвийн МБУЧОС (Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль), Сонсголгүй иргэдийн ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгчдийн зүгээс 15 суралцагчийг сонгон авч сургалтын үйл ажиллагаагаа өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 28-нд албан ёсоор эхэлсэн. Суралцагчид хоёр жилийн хугацаанд дохионы хэлний хэлмэрчээр суралцаад зогсохгүй V-VI түвшний мэргэжилтэй ажилтан болохоор бэлтгэгдэх юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn