ХБ-аас зээл авсан “Сонгоулд” ХХК, “Өрмөн Уул Групп” ХХК-ийн маргаан шүүхийн шатанд 3 дахь жилдээ үргэлжилж байна

Өнгөрсөн хугацаанд зээлийн өр төлбөр, хуримтлагдсан хүү 19.7 тэрбум төгрөгт хүрчээ.
ХБ-аас зээл авсан “Сонгоулд” ХХК, “Өрмөн Уул Групп” ХХК-ийн маргаан шүүхийн шатанд 3 дахь жилдээ үргэлжилж байна

“Сонгоулд”, “Өрмөн Уул Групп” компани нь “Алт2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 12-р сарын 28-нд 17.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээл авахын тулд 16 тэрбум төгрөгийн бодит гэрчилгээ, 2 тэрбум төгрөгийн гэрчилгээгүй, биет бус, ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгө барьцаалжээ.

Нийт зээлээс 0.21 тэрбум төгрөг эргэн төлсөн ч зээлийн эргэн төлөлтийг 43 сараар хэтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлийн өр төлбөр, хуримтлагдсан хүү 19.7 тэрбум төгрөгт хүрчээ. Тиймээс БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 8-р сарын 29-нд 20.1 тэрбум төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ч 2020 оны 4-р сарын 8-нд анхан шатны шүүхээс “Сонгоулд”, “Өрмөн Уул Групп” компанийг 18 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт Хөгжлийн банкнаас гомдол гаргаж, давж заалдсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр гомдлын зарим хэсгийг хангаж, Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 19 тэрбум төгрөг төлүүлэхээр болсон байна. Энэ шийдвэр гарснаас хойш даруй 2 жил болжээ. 2020 оны 7-р сарын 29-нд дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хэрэг шүүгчдэд хуваарилагдаагүй, шүүх хурал товлогдоогүй хүлээлтийн байдалтай байна. Өөрөөр хэлбэл 2019 онд эхлүүлсэн шүүхийн маргаан 3 дахь жилдээ үргэлжилж байна.

Эх сурвалж: mongoltv.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn