ЭМЯ: Эндэгдэл бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 166 иргэн коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан бөгөөд эндэгдэл бүртгэгдээгүй байна.
ЭМЯ: Эндэгдэл бүртгэгдээгүй
Munguu

Нийт халдварын тохиолдлын 111 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын хамгийн их буюу 22 тохиолдол нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн бол Баянхонгор, Булган аймагт тэргүүтэй 11 аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Нийт 2,587 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 1,679, хүнд 217, нэн хүнд 36 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn