MEF2022: Казахстан, Киргизээс ногоо авах боломжтой юу?

“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгийн “Боомтын сэргэлт” салбар хуралдаан болов.
MEF2022: Казахстан, Киргизээс ногоо авах боломжтой юу?
TUGSBILEG

Дээр цагт хилийнхэн хоорондоо уулздаг байсан цэгийг одоогийн боомт болгосон гэдэг. Байгуулагдаад 30 жил болж байгаа ч ямар ч хөгжил дэвшил, шинэ барилга байгууламж байхгүйг шүүмжилсээр ирсэн.

“Боомтын сэргэлт” салбар хуралдааны үеэр урд хил хязгаартай хаалттай энэ үед Казахстан, Киргизээс манай улс хүнсний ногоогоо татан авах боломжтой эсэхийг оролцогчид лавлаж байлаа.

Мөн Хятадын Таньжин боомт дээр овоорсон чингэлгүүдийг татах боломжтой эсэхийг лавлав.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Таньжин дээр худалдааны төлөөлөгч байхгүй. Тэр боомтоос өдөр тутам 2.5 галт тэрэг татан авч байгаа. Энэ боомт дээр бусад орон руу явах чингэлэг ч овоорчихсон байгаа. Казахстанаас шууд автозамын тээвэр хийх талаар ярилцаагүй, гэхдээ автозамын хэлэлцээр бий.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Манай баруун бүсийнхэн Казахстан, Киргизээс уг нь тээвэр оруулах боломжтой ч хэрэгждэггүй гэв.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын шинэчлэлийн тухай:

  • Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.

  • Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулна.

  • Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтыг холбосон 987 км хурдны замыг барихаас эхэлнэ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn