Сургуульд орох насыг малчдын амьдралтай уялдуулан зохицуулна

-Улсын Их Хурал энэ 6 дугаар сард Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ-
Сургуульд орох насыг малчдын амьдралтай уялдуулан зохицуулна

УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталдаг хуультай болсон. Энэ дагуу хаврын ээлжит чуулганы энэ 6 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамжид 40 хууль, тогтоолын төсөл бичигджээ. Энэ дарааллын 3 дугаарт Боловсролын ерөнхий хуулийн төсөл бичигдсэн байна. Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан энэ 7 хоногт болжээ.

Дээрх хуулийн төсөлд тусгах гол маргаан дагуулж буй заалт нь хүүхдийн сургуульд орох нас юм. Одоогийн мөрдөж буй хуулиар тухайн онд 6 нас хүрч буй хүүхдийг сургуульд оруулж байгаа. Гэвч энэ нь хөдөөгийн хүүхдүүдийг гэрээс нь, аав ээжээс нь хол сургуульд сургахад тохиромжгүй нас хэмээн сүүлийн хэдэн жил асуудал дагуулсаар ирсэн юм. Иймд сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдах нас дэлхий нийтийн чиг хандлага, малчдын ахуй амьдралтай уялдуулан уян хатан зохицуулалттай болгох талаар ажлын хэсгүүд ажиллаж байгаа аж. Төслийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад илүү тодорхой болно.

Мөн ерөнхий боловсролын сургууль нь бага сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, 1-9 дүгээр ангитай дунд сургууль, 1-12 дугаар ангитай бүрэн дунд сургууль, 6-12 ангитай эсвэл 10-12 ангитай ахлах сургууль байхаар төсөлд тусгажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn